Үйлчилгээний нөхцөл
“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР
/ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САН ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА/ -ААС ҮЗҮҮЛЭХ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
  1. Үйлчилгээ авахдаа www.datacenter.gov.mn цахим хуудасны үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцсаны үндсэн дээр гэрээ байгуулна.
  2. Хэрэглэгч үйлчилгээ авахдаа, шаардлагатай тохиолдолд албан бичгээр хүсэлт ирүүлсний үндсэн дээр “Хэрэглэгчийн систем” -д ДАН системээр дамжуулах бүртгэлээ үүсгэх бөгөөд энэхүү бүртгэл нь үйлчилгээний хүрээнд тухайн байгууллагаа бүрэн төлөөлөх батлах мэдээлэл юм.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байх боломжтой. Үйлчилгээний нөхцөлд хууль эрх зүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлт хийх эрхтэй. Аливаа шинэчилсэн хувилбарыг тухай бүр мэдэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэнэ.
ҮНДСЭН НӨХЦӨЛ:
  1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
    1. Энэхү үйлчилгээнй нөхцөлөөр “Үндэсний Дата Төв” УТҮГ /цаашид “Үндэсний Дата Төв” гэх/ болон хэрэглэгч /цаашид “Хэрэглэгч” гэх/ талын хооронд гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлэх, талуудын эрх үүрэг, талуудын хооронд үүсэх харилцаа, төлбөр тооцоотой холбогдон үүсэх бүхий л харилцааг зохицуулна.
    2. Үйлчилгээний нөхцөл болон гэрээнд заагдсан нэр томьёог “Нэр томьёо” -ны тайлбарт тусгасан болно.
    3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Үндэсний дата төв болон хэрэглэгч хамтран хяналт тавина.
    4. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд хэрэв үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх товчийг дарсан тохиолдолд уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
      1. Үйлчилгээний нөхцөлд дараах үйлчилгээнүүүд хамаарна. Үүнд:
      2. төрийн байгууллагад домэйн нэр олгох;
      3. төрийн байгууллагын цахим шуудангийн хаяг олгох;
      4. төрийн байгууллагын мэдээллийн сан байршуулах;
      5. төрийн байгууллагын зохиомол сервер түрээсийн үйлчилгээ;
      6. зогсуур түрээсийн үйлчилгээ;
      7. Интернэтийн дотоод харилцан холболтын үйлчилгээ.
    5. Төрийн цахим мэдээллийн сан хариуцсан байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журмын 1.4.8, 1.4.9 -д заасан үйлчилгээнд холбогдох журам, техникийн нөхцөл шаардлагаас гадна энэхүү үйлчилгээний нөхцөл нэгэн адил үйлчилнэ.
    6. Үйлчилгээний нөхцөл, үнэ тариф болон бусад холбогдох үйлчилгээнүүдэд зайлшгүй нөхцөлд технологийн шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлага гарсан бол өөрчлөлтийг хэрэглэгчдэд урьдчилан и-мэйл болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
    7. Дээрх үйлчилгээнд хамаарах техникийн нөхцөл энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдсан болно.
  2. ТАЛУУДЫН ЭРХ ҮҮРЭГ
    1. Үндэсний дата төвийн эрх үүрэг
      1. Үндэсний дата төв нь үйлчилгээ, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, найдвартай тасалдалгүй үйл ажиллагаа, үндсэн болон дэд хэрэглэгчдийн мэдээллийг нууцлалыг хариуцна.
      2. Үндэсний дата төв нь хэрэглэгчид үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь хүргэнэ.
      3. Үндэсний дата төв нь өөрийн үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах, бүрэн бүтэн хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор сайжруулалт шинэчлэлийг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус байдлаар хийнэ. Төлөвлөгөөт бус техникийн шинэчлэл, өөрчлөлтийг хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр арга хэмжээ авах эрхтэй.
      4. Хэрэглэгчийн ашиглаж буй үйлчилгээтэй холбоотой систем, хаягаас мэдээллийн аюулгүй байдлын эмзэг байдал илэрсэн нь үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх тохиолдолд аюулгүй байдлын үүднээс хэсэгчлэн хязгаарлах эрхтэй.
      5. Үйлчилгээг гэрээний дагуу ашиглаагүй, гуравдагч талд шилжүүлсэн нь тогтоогдвол үйлчилгээг зогсоох эрхтэй.
      6. Үйлчилгээний нөхцөл, үнэ тариф болон бусад холбогдох үйлчилгээнүүдэд зайлшгүй нөхцөлд технологийн шинэчлэлт, өөрчлөлт орох шаардлага гарсан бол өөрчлөлтийг хэрэглэгчид урьдчилан цахим шуудан болон бусад хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.
      7. Үндэсний дата төвөөс үл шалтгаалсан буюу хэрэглэгчийн серверийн дотоод ажиллагааны алдагдал, доголдол болон давагдашгүй хүчин зүйлд өртсөн тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
      8. Үйлчилгээний гэрээ цуцласнаас хойш хэрэглэгч тоног төхөөржийг хүлээн авах хүртэл хугацааны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй.
    2. Хэрэглэгчийн эрх үүрэг
      1. Хэрэглэгч тал нь үйлчилгээний талаар гомдол санал хүсэлт, гомдолыг info@datacenter.gov.mn цахим шуудангийн хаягт, албан бичиг, 70180092 утас болон бусад сувгаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
      2. Хэрэглэгч нь тоног төхөөрөмжийг үйлчилгээний гэрээ цуцалсанаас хойш ажлын 3 өдөрт багтаан авах үүрэгтэй. Аваагүйгээс үүдэн гарах аливаа эрсдэлийг бүрэн хариуцна.
      3. Хэрэглэгч өөрийн үйлчилгээний төлбөрийг төлж нэмэлт үйлчилгээ идэвхжүүлснээр үйлчилгээтэй холбоотой тохиргоог бүрэн хариуцах үүрэгтэй. /Домэйн нэрийн тохиргоо, SSL certificate, Веб сайт байршуулалт, И-мэйл хаяг үүсгэх, бусад төхөөрөмжтэй холбох, Мониторинг системд сервер, веб, домэйн, SSL тохируулах/
      4. Хэрэглэгч тал өөрийн сонгосон үйлчилгээг зориулалтын бусаар ашиглахгүй байх үүрэгтэй бөгөөд үүсэх хариуцлагыг бүрэн хариуцна.
      5. Хэрэглэгч тал хэрэглэгчийн системд бүртгэгдсэн хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна.
      6. Нийлүүлэгч талын лого, нэр бусад загварыг хуулж, олшруулах, дуурайх, өөр бусад буруу зорилгоор ашиглахыг хориглоно.
      7. Хуульд заасан бусад эрх эдлэх, үүрэг хүлээнэ
    3. Талууд гэрээнд бүртгүүлсэн хэрэглэгч, баталгаажсан цахим шуудангийн хаяг, байгууллагын мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй бүртгэлтэй цахим шуудангийн хаяг болон албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
    4. Хуульд заасан бусад эрх эдлэх, үүрэг хүлээнэ.
  3. ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГУУД:
    1. Талуудын хооронд шилжүүлэн өгсөн холболтын шийдэл, техникийн нөхцөл, шаардлага, нууцлал зэрэг нууцлалын шинж чанартай мэдээлэл болон баримт бичигтэй талуудаас зөвхөн холбогдох ажилтнууд танилцана.
    2. Зогсуур түрээсийн үйлчилгээнд тавигдах шаардлага.
      1. Серверийн цахилгаанд холбох хэрэгсэл нь CEE 7-7, IEC c14/c13 стандартын залгууртай байлгах;
      2. Төхөөрөмж нь хос тэжээлийн блоктой байх;
      3. Төхөөрөмжийг байршуулахаас өмнө цэвэрлэгээг хийсэн байх;
      4. Ашиглалтын хугацаа нь хүчинтэй байх;
      5. Тоног төхөөрөмж нь үйлчилгээний нөхцөл, техникийн нөхцөл шаардлагыг хангахгүй ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжийг байршуулахаас татгалзах
    3. Интернэтийн харилцан холболтод тавигдах шаардлага
      1. 1-10Gbps SFP+; Optical Ethernet SFP interface / SingleMode fiber optical LC connecter jumper cable / байна.
      2. Сүлжээний холболтын төхөөрөмж нь “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн төв байрны 3-р давхрын тоног төхөөрөмжийн өрөөнд байрладаг бөгөөд кабел сувагчлалын зөвшөөрөл албан бичгээр тухайн байгууллагаас авч өөрийн кабелыг татаж оруулна
      3. ASN дугаар болон IP хаяг prefix мэдээллийг илгээнэ.
    4. Цахим хуудас байршуулах үйлчилгээ
      1. Зөвхөн LINUX хостинг байна.
      2. HTTPs буюу SSL ашигладаг байх
      3. Шинэчлэлийг тогтмол хийгддэг байх
      4. Эмзэг байдлын шалгалт хийгдсэн байх
      5. Цахим хуудас хариуцсан вебмастер байх
      6. Нэвтрэх нууц үгийн уртыг 8 тэмдэгтээс багагүй, том жижиг үсэг мөн тэмдэгт оруулсан эсэх
    5. Домэйн нэр олгох, Цахим шуудангийн систем
      1. *.gov.mn Домэйн нэрийг олгоно.
      2. Цахим шуудангийн үйлчилгээг албан ажлын хүрээнд ашиглах
  4. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Гуравдагч этгээдийн хууль бус үйлдлийн улмаас техникийн болон сүлжээний найдвартай хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх хохирлыг нийлүүлэгч тал хариуцахгүй бөгөөд үүнтэй холбоотой аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар дотоод дүрэм журмын дагуу шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлнэ.

“Үндэсний дата төв”-ийн захирлын тушаалаар батлав.